Шүүрэн шанага шиг АН-ынхан ч МАН-ын генсэкийн халаасанд бий

Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, иргэний үнэмлэх гардаад удаагүй байхдаа намын батлах өвөртөлсөн залуу өдгөө МАН-ын гал тогоонд “ахлах” тогооч хийж байгаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабт ажиллаж, хэвлэмэл хуудсуудыг нь хариуцахын хажуугаар өрсөлдөгчөөс өрсөх хожлын нүүдлийг гэнэ гэнэхэн хэлээд өгчихдөг сэргэлэн бацаан байсныг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Ингэж, тэнд ч энд ч тэр энэний хуушуур, кофег зөөж явсан тэрбээр 2008 онд Баянзүрх дүүргээс Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдон орж ирснээр улстөр дэх уртын аялал нь эхэлсэн. Тойргоосоо гурван ч удаа улиран сонгогдсон атал НИТХ-ын дарга бус намын Ерөнхий нарийн бичгийн даргын сэнтийг сонгосон нь түүнийг хоол ч, хор ч зуурчихаж чадах … Continue reading Шүүрэн шанага шиг АН-ынхан ч МАН-ын генсэкийн халаасанд бий